Facebook is so lame
Фэйсбүүктай юу тохиолдов оо?
NYT -ийн Bits блогийн хөтлөгч Жэмма Уортэм (Jenna Wortham) Фэйсбүүкийг үеэ өнгөрөөж байна хэмээн шүүмжилжээ. Бид ч түүнийг ойлгож байна л даа. Сүүлийн үед Фэйсбүүк хэрэглэгчид эрс багассан нь та бүхэнд ч мөн адил мэдрэгдэж байвал энэ нийтлэлийг уншиж үзээрэй.
Жэмма хэлэхдээ: "Нэг-хоёр жилийн өмнө би интернетийн орчинд дийлэнх цагийг Facebook -т өнгөрөөдөг байв. Тухайн үед Facebook группүүд хүчээ авч, би ч тэнд идэвхтэй хандан бараа бүтээгдэхүүн борлуулж найзууддаа байр орон сууц олоход нь тусалж, дэлгүүр хэсдэг байлаа. Кино үзвэр, сонирхол нэгтэй хүмүүсийн уулзалт ч зохион байгуулдаг групп байсан. Цаашлаад хэдэн зуун, мянган километрт ажиллаж амьдрах гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө талаарх сонин хачинг дуулна гэдэг үнэхээр сайхан хэрэг байв.
Гэхдээ сүүлийн үед Facebook -ын нөгөө хэт идэвхтэй гишүүд яг л ичээндээ орсон мэт алга болж байна. Найзуудын маань хүүхдүүд, үеэл дүү нар хүртэл сургууль соёлоо төгсөөд Facebook аккаунтаа устгаж, үлдсэн нэг нь өөрийнхөө тухай мэдээллээ улам цомхон болгож зургаа устгасан. Миний ч оролцоо багасаж, хааяа л зураг нэмдэг болсон. Сайн зүйл нь гэвэл newsfeed -c Buzzfeed -ийн нийтлэл олж унших юм даа; гэхдээ үүний ч хэрэгцээг байхгүй, учир нь би Баззфид руу шууд орж хэрэгтэй мэдээллээ авч чадна."

Тэгэхээр Фэйсбүүктай юу тохиолдов оо? Жэмма ийм азгүй юм уу эсвэл түүний хэлдгээр олон нийтийн харилцааны хэрэгслийн эрин үе нь өнгөрч байна уу?
Фэйсбүүкийн захирлуудын зөвлөл уг сайтыг урт хугацааны турш хэрэглэгчдээ алдаагүй, харин ч улам нэмэгдэж байгаа гэх ч Марк Цукербергийн CFO нь өдөр ирэх тусам хэрэглэгчдийн тоо багасаж байгааг мэдэгдсэн юм. Өсвөр насныхан Фэйсбүүк профайлаа яг ч устгаагүй ч хэрэглэх нь эрс багасаж олон нийтийн харилцааны сайтад тун бага хугацааг өнгөрөөх болсон.
Фэйсбүүкийн үнэ цэнэ унана гэдэг нь хэрэгцээ нь аажмаар багасна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл чиний зургийг хэн ч лайк дарж, статусыг чинь уншаагүй байсан ч “амьдрал үргэлжилсээр байгааг” хүмүүс ойлгож эхэлж байна.
![]() |
Nathan Jurgenson, Cyborgologist, Snapchat
Нийгэм судлаач Натан Юргенсон (Nathan Jurgenson) -ны хэлснээр Фэйсбүүк бол яг л том худалдааны төв шиг: Хүн бүр лангуу шагайж, бусдын сонирхлыг харж, хэрэгтэй бараагаа худалдан авч, санамсаргүй байдлаар яриа үүсгэх зэрэг нь ямар ч зорилгогүй дэлгүүр хэсэхтэй адил юм. Үүнээс гадна Фэйсбүүк нь хамгаалалт сайтай, өөрийн гэсэн дүрэмтэй, хатуу бодлоготой дэлгүүр. Өөрөөр хэлбэл хүн Фэйсбүүкрүү уйдаж цаг нөгцөөх гэсэндээ орж ирдэг ч бүх зүйл нь таамаглаж болохуйц, нэгэн хэвийн гэсэн үг. Тиймдээ ч өсвөр насныхан хэдийн энэ хэв маягаас залхаж Snapchat, Twitter, Tumblr, Pinterest эсвэл Vine -г илүүд үзэж буй юм.
Бусад судлаачид ч мөн "орчин үеийн Фэйсбүүкийг" утасны жагсаалт мэтээр дүгнэж үздэг: Хэдийгээр эндээс онцлох үйл явдал, арга хэмжээ, хов жив, амжилт ололт, янз бүрийн өөрчлөлтийн талаар мэдэх боломжтой ч хүн хэзээ ч найзуудаасаа залхсандаа фейсбүүк рүү хандалт хийхгүй - Фэйсбүүк бол баар, кафены цахим хувилбар биш.
"ФЭЙСБҮҮК БОЛ БААР, КАФЕНЫ ЦАХИМ ХУВИЛБАР БИШ!"
Хүн бүр ордог, хүн бүр шуугидаг, хүний бодит амьдралаас хол тасарсан олон найз нөхөдтэй Фэйсбүүк шинэ үеийнхний дунд нэр хүндээ нэгэнт алдаж эхэлжээ. Залуусыг дагаад ах эгч нар нь, ялангуяа ахмад үеийнхэн хүртэл үүнийг ойлгоход их хугацаа шаардлагагүй юм.
Харин үүний оронд мэссэж илгээх "халаасны харилцааны" social messenger -ийн эрин үе эхэлж хүчээ авч буй WhatsApp, Японд алдартай Line, зах зээлд амбицтай нэвтэрсэн Snapchat, хятадын WeChat, солонгосын KakaoTalk гэх апп -ууд Фэйсбүүкийг орлож энэ нь бид 2000 -д онд хоорондоо мэссэж бичдэг байсан шиг өсвөр насныхны амин хэрэгцээ болох хандлагатай.

Тэгэхээр олон нийтийн харилцааны хэрэгслийн хувьсах хурдаас харахад Фэйсбүүк одоогийн байдлаар дунд хэргэм насны хямралын үедээ явж буй юм. Тиймээ, Марк Instagram -г худалдаж, хэд хэдэн стартапыг өөрийн болгож, selfie (өөрийгөө дарах хэв маяг) гэдэг үг саяхан Оксфордын толинд албан ёсоор нэмэгдсэн ч өсвөр насныхан энэ бүхнээс зайгаа барьсаар байна.
Хүмүүс багасна гэдэг нь реклам, сурталчилгаа тавиулах хүний тоо багасна гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал: бага хүн = бага зар сурталчилгаа = бага борлуулалт = олон нийтийн харилцааны сайтад зарцуулах мөнгө багасч = үүнийг дагаад Фэйсбүүкийн орлого багасна.
Хэдийгээр Марк болон түүний багт одоогийн байдлаар аюул нүүрлээгүй ч өсвөр насныхныг early adopters гэдэг байх шүү. Тэгээд хэрвээ тэд энэ сайтаас уйдаж эхэлсэн бол Фэйсбүүк хэрэглэгчдээ алдахаас биш үүнийг орлох шинэ апп, харилцааны сайтаас эмээсэн нь дээр байх.
COMMENTS